2014/04/10

The Truman Show киногаар телевизийн цуврал бүтээнэ

Найруулагч Peter Weir-ийн 1998 онд бүтээсэн The Truman Show кино нь Paramount Pictures болон жүжигчин Jim Carrey-ийн нэрийн кино болсон байдаг. Тус кино нь 56 дахь удаагийн Golden Globe Awards наадмаас Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг киноны хөгжим, Шилдэг эрэгтэй туслах дүр, Шилдэг кино зохиол гэсэн шагналуудыг хүртэж байсан. Тэгвэл энэхүү киног Paramount Television компани жинхэнэ утгаар The Truman Show болгож телевизийн цуврал болгохоор шийдсэн байна.

Одоогоор уг цувралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч 10 - 30 episode байхаар төлөвлөөд байгаа ажээ.