2014/04/23

Удаан хүлээлгэсэн Terminator

Олон жил хүлээлт үүсгэсэн Terminator-н ээлжит ангийн зураг авалт өнгөрөгч 21-ий өдөр албан ёсоор эхэлжээ. Шинэ төсөл ‘Terminator: Genesis’нэртэйгээр ирэх оны 7 сарын 1-нд үзэгчдэд хүрэх юм. Киноны найруулагчаар Alan Taylor /Thor: The Dark World/ ажиллаж байгаа бөгөөд гол дүрүүдэд Arnold Schwarzenegger, Emilia Clarke, Jason Clarke, Jai Courtney, Dayo Okeniyi, Byung-hun Lee, J. K. Simmons нар тоглож байгаа ажээ. Шинэ анги R ангилалд багтсан уран зөгнөлт, аймшгийн бүтээл байх юм байна.
Үйл явдал Terminator Salvation-с шууд үргэлжлэнэ гэж кино багийнхан мэдэгджээ. Киноны зохиолыг Shutter Island, Avatar зэрэг киноны зохиол дээр ажилласан кино зохиолч, продюсер Laeta Kalogridis бичсэн юм байна.

Киноны талаарх бусад мэдээллийг энд дарж сонирхоно уу!