2014/04/03

Scarlett Johansson-ийн Lucy киноны анхны trailer гарлаа

Найруулагч Luc Besson (The Fifth Element киног найруулсан) найруулан хүргэж буй "Lucy" киноны анхны trailer-г Universal Pictures кино компанийн зүгээс гаргалаа. Киноны гол дүрд hollywood-ын сайхан бүсгүйчүүдийн нэг Scarlett Johansson тоглож байгаагаараа онцлог. Lucy киноны trailer-аас түүнийг action кинондаа дахин эргэж ирлээ гэж бичэцгээж байна.

Мөн уг кинонд жүжигчин Morgan Freeman тоглож байгааг онцлоё. Харин эсрэг талд Oldboy кинонд бүтээсэн дүрээрээ дэлхийд танигдах болсон солонгосын жүжигчин Choi Min-sik тоглосон нь сонирхолтой байна.

"Lucy" кино 2014 оны 8-р сарын 8-нд нээлтээ хийнэ.