2014/04/23

"Resident Evil: Rising" эхэллээ

Энэ оны 9 сард нээлтийн товоо зарлаж нэг хэсэгтээ кино сонирхогчдын гайхашралыг төрүүлээд байсан Resident Evil 6 төсөл ирэх онд дэлгэцнээ гарахаар болжээ. Шинэ төсөлд өмнөх ангийн бүх дүрүүд эргэн ирнэ гэж киноны продюсер Paul W.S. Anderson саяхан болж өнгөрсөн Бээжингийн олон улсын кино наадмын үеэр мэдэгдсэн байна. Төслийн нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа ч "Resident Evil: Rising" нэртэйгээр дэлгэцнээ гарна гэж мөн ам алджээ.