2014/04/30

Луйвар МУСКиноны trailer-г хүргэж байна (+Зураг авалтын зургууд)

Монголд хүн бүр мэддэг зүйлийн нэг нь авлига, хээл хахууль мөнгөтэйд үйлчилдэг хууль бус хууль болоод удаж байна. Тэгвэл энэ бүхнийг өгүүлэх нэгэн уран сайхны кино дэлгэцнээ тун удахгүй гарах гэж байна. 2012 онд Богд хаан киног үзэгчдэд хүргэж байсан Дээд гэгээн pictures-ийнхэн "Луйвар" нэртэй уран сайхны киног бүтээн үзэгчдэд хүргэхэд бэлэн болгоод байна. 

Киноны найруулга дээр МҮОУА-ын тэргүүн, найруулагч Б.Цогтбаяр ажилласан бол гол дүрүүдэд С.Ариунбямба, Ч.Ундрал, Баярхүү нар тогложээ.