2014/04/22

Leonardo DiCaprio "Steve Jobs" төсөлд

Зохиолч Walter Isaacson-ы ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдэх Sony кино компанийн "Steve Jobs" төсөл түр зуурын гацаанд ороод байна. Учир нь уг төслийг удирдаж киног найруулах ёстой байсан найруулагч David Fincher кино төслийг орхижээ. Харин түүний оронд киног найруулагч Danny Boyle (127 Hours) найруулах болсон талаар мэдээлэл гарсан байна. Мөн түүнчлэн гол дүрийг жүжигчин Leonardo DiCaprio бүтээх гэнэ.

David Fincher-н хувьд төслийг орхихоосоо өмнө гол дүрд жүжигчин Christian Bale-г сонгоно гэж төлөвлөж байжээ.

Leonardo DiCaprio одоогоор найруулагч Alejandro González Iñárritu-н зэрлэг өрнөдийн тухай өгүүлэх "The Revenant" кинонд гол дүр бүтээхээр зохиолтойгоо танилцаж байгаа юм байна.