2014/04/28

Justice League киног Zack Snyder найруулна

Warner Bros кино компани албан ёсоор "Justice League" хийхээр болсон нь баталлагдлаа. Өнгөрсөн оноос хүчтэй яригдаж байсан энэхүү киноны талаар үнэн худал мэдээлэл олон гарсны эцэст The Wall Street Journal-д өгсөн Warner Bros кино компанийн продакшн хариуцсан ерөнхийлөгч Greg Silverman мэдээллэснээр:

-Warner Bros кино компани Justice League киноны зохиол дээр ажиллаж байгаа гэсэн байна. Мөн хамгийн ихдээ 2017 он гэхэд гаргана гэжээ. Үүний хажуугаар Justice League киног Zack Snyder албан ёсоор найруулахаар гэрээнд гарын үсэг зураад байгаа мэдээлэл гараад байна.

Гол дүрд Henry Cavill-ийг эргэн Superman-д тоглуулах тал дээр ажиллаж байгаа юм байна. Харин Batman, SuperWoman-д Ben Affleck, Gal Gadot нарыг сонирхож байгаа аж. Учир нь Man of Steel киноны дараагийн анги Batman Vs. Superman кинонд энэ хоёр жүжигчинг сонирхож байгаа бөгөөд үргэлжлүүлэн Justice League-д ажиллаж болохоор харагдаж байна.
Найруулагч Zack Snyder, жүжигчин Henry Cavill нар Man of Steel киноны зураг авалтын үеээр