2014/04/25

Jurassic World киноны анхны зураг

Найруулагч Steven Spielberg-ийн нэрийн бүтээгдэхүүнүүдийн нэг Jurassic Park франчайзийн 4 дэхь кино болон бүтээгдэж буй Jurassic World киноны зураг авалт хэдийнэ эхэлжээ. Уг кинотай холбоотой анхны зураг дэлгэгдсэн байна. Тийм ч өрнөлтэй мэдээлэл өгөхүйц зураг биш ч гэсэн киноны зураг авалтыг Hawaii-д хийж байгааг баталж мөн жүжигчин Bryce Dallas Howard-ийн зураг авалтанд оролцож буй зураг дэлгэгджээ.


Jurassic World киноны найруулагчаар Colin Trevorrow ажиллаж байгаа бөгөөд Chris Pratt, Bryce Dallas Howard нар гол дүрийг бүтээж Judy Greer, Vincent D'Onofrio, Irrfan Khan нар туслах дүрд тоглож байна. Кино ирэх 2015 оны 6-р сарын 12-нд нээлтээ хийнэ.