2014/04/10

Jonah Hill, Channing Tatum нарын 22 Jump Street киноны Red band тодотголтой trailer

2012 онд дэлгэцнээ гарсан адал явдалт, инээдмийн 21 Jump Street киноны дараагийн анги 22 Jump Street кино ирэх 6-р сарын 13-нд нээлтээ хийхээр товлогдоод байгаа. 42$ сая амдоллараар бүтээгээд 200$ сая илүү ам.долларын орлого олсон энэхүү киноны дараагийн анги нь хийх нь тодорхой байсан бөгөөд 2012 онд кино амжилттай борлогдсоны дараагаас л киноны дараагийн ангийн ажилдаа орцгоосон.


Хэдийгээр 22 Jump Street киног өнгөрөгч 2013 онд гаргахаар Sony кино компани эрчимтэй ажилласан ч найруулагчтайгаа тохиролцож чадалгүй байсаар 2013 онд Phil Lord, Chris Miller нартай эргэн гэрээ байгуулж чадсан. Мэдээж кинонд жүжигчин Jonah Hill, Channing Tatum нар эргэн нэгдсэн.

Ингээд ахлах ангиасаа л хамтдаа байсаар цагдаа болцгоосон залуусын дараагийн ажиллагаа 22-р гудамжинд хэрхэн өрнөхийг удахгүй харцгаая. Үүний өмнө Sоny кино компаниас гаргасан сүүлийн улаан туузтай trailer-г сонирхоцгооё.