2014/04/21

Хүүгүй ломбард МУСК бүтээгдэж байна (+Зураг авалтын зургууд)

Өнөөгийн өнгө мөнгөний ертөнцөд хүүгүй ломбард байна гэвэл та итгэхүү. Тэгвэл байдаг ажээ. "Хүүгүй ломбард" нэртэй инээдмийн уран сайхны кино бүтээгдэж байна. Тус киноны найруулагчаар Оюунлаг продакшны Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нар ажиллаж байгаа аж. Харин гол дүрд Э.Алдар, Г.Анхбаяр, Э.Мөнхсoёл нар  тоглож байна.

Мөн МУАЖ Г.Мягмарнаран, МУСТА Б.Баатархүү, МУСТА Ш.Алтанцэцэг буюу Ааяа, "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин  МУСТА Г.Алтаншагай, "Маск" продакшны жүжигчин МУСТА Ц.Ганзориг, МУСТА Г.Чулуунцэцэг, "ТВ-Коктейль" хамтлагийн жүжигчин МУСТА Д.Энхбаяр, "Шилдэг өнгө" продакшны жүжигчин Б.Даваажав буюу Байлаа, "Захиалгат инээд" хамтлагийн жүжигчин МУСТА Р.Адьяа нар оролцож байна

Ингээд киноны зураг авалт дөнгөж дуусаад байгаа "Хүүгүй ломбард" МУСКиноны анхны зургуудыг хүргэж байна.