2014/04/28

Hayao Miyazaki-ийн анхны бүтээл The Castle of Cagliostro анимийг дахин гаргана

Японы Studio Ghibli болон Анимийн эцэг Hayao Miyazaki-ийн анхны бүрэн хэмжээний аниме болох 1979 оны The Castle of Cagliostro анимийг 35 жилийн ойг тохиолдуулан дахин засварлан ирэх 5-р сарын 9-д дэлгэцнээ гаргахаар болсон байна. Одоогоор бусад орнуудад гаргах нь тодорхой болоогүй байна.

 Studio Ghibli хамгийн сүүлд 2012 онд Spirited Away, Castle in the Sky анимуудыг 35мм хальснаа хөрвүүлж Америкт гаргасан байдаг. Мөн The Wind Rises анимийг үзэгчдэд хүргэн улмаар Оскарт нэр дэвшүүлж байсан юм.