2014/04/24

Гурван найз ОАК Making the movie

Боловсрол суваг телевиз, Эмоци продакшны хамтран хаврын налгар өдрүүдэд үзэгчдэд хүргэж буй "Гурван найз" инээдмийн цуврал (Situation Comedy) кино өнгөрөгч баасан гарагын оройноос эхлэн үзэгчдэд хүрч эхлээд байгаа билээ. Уг киног солонгосын Гурван найз цувралаас сэдэвлэн бүтээж байгаа бөгөөд найруулагчаар нь Herub Entertaiment-ын С.Баттулга ажиллаж байна. "Гурван найз" инээдмийн олон ангит киног нийт 40 ангитай байхаар төлөвлөн ажиллж байна.

Ингээд Төгөлдөр, Санчир, Цэкү (О.Тэмүүжин Д.Түвшинтөр, Г.Анхбаяр) гэх гурван залуугийн хөгжилтэй түүх хэрхэн бүтсэнг дараах видеоноос хүлээн авч үзнэ үү.