2014/04/25

Их хүлээлттэй байгаа Warcraft киноны анхны зураг

Дийлэнх видео тоглоом сонирхогчдын хүсэн хүлээж байгаа, Blizzard Entertainment, Legendary Pictures кино компанийн хамтын бүтээл "Warcraft" киноны шинэ мэдээлэл гарчээ. World of Warcraft тоглоомноос сэдэвлэн бүтээж буй энэхүү киног Moon, Source Code кинонууд дээр ажилласан Ducun Jones-ын найруулж байгаа юм. Тэрээр яг одоо Warcraft төсөл дээр бүх анхаарлаа төвлөрүүлээд байгаа

Ямартай ч киног хүлээж байгаа үзэгчдийн хувьд анхны зургийг Empire сэтгүүл нийтлэжээ.

"Warcraft" кинонд Paula Patton, Travis Fimmel, Dominic Cooper, Ben Foster, Toby Kebbell, Rob Kazinsky, Daniel Wu, Clancy Brown нар оролцож байна. Кино ирэх 2016 оны 3-р сарын 11-нд 3D-р нээлтээ хийнэ.