2014/04/30

"Emmy Awards" наадмын дэд наадмаас Монгол бүсгүй шагнал хүртжээ

Өнгөрөгч 23-ны өдөр Leonard H.Goldenson театрт телевизийн уран бүтээлийн шилдгүүдийг тодруулдаг "Emmy Awards" наадам болж өнгөрлөө. Уг наадмын дэд наадмаас Монголын улсын иргэн Н.Мөнхцэцэг шагнал хүртсэн байна.

35 дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй College Television Awards ёслолд Савванагийн урлаг дизайны коллежийн (Savannah Collega of Art and Design) оюутан Н.Мөнхцэцэг Хүүхэлдэйн киноны шагналд нэр дэвшиж 3-р байрын шагнал хүртсан байна. Тэрээр "I'm possible" анимешны продюсераар ажилласан байна.