2014/04/18

Digital Content компанийн монголын кино театруудаар гаргах кино танилцуулга

Дэлхийд нээлтээ хийж буй шинэ содон уран сайхны кинонуудыг монголынхоо үзэгчдэд хүргэх зорилготой ажиллаж эхлээд байгаа Digital Content LLC компанийн ирэх саруудад хүргэхээр зэхээд буй уран сайхны кинонуудын танилцуулгыг хүргэж байна. Яг одоо кино театруудаар KHUMBA анимешн монгол дуу оруулагатайгаар үзэгчдэд хүрч байгаа.
1. KHUMBA
Найруулагч: Антони Силверстон
Төрөл: Адал явдал, Анимейшин
Хэл: Монгол дуу оруулалттай
Хэзээ: 4-р сард
Хойд Африкийн нэгэн цөл газар Кумба хэмээх тахийн унага мэндэлнэ. Эр зоригтой, ухаалаг хүү байх боловч түүний тахийн судал нь биеийнх нь тал хэсэгт л байна. Үүнээс болоод Кумба овгийнхныхоо доог тохуу болох боловч түүний эр зориг нэг л өөр ирээдүй лүү тэмүүлнэ. Цаг хугацаа өнгөрч Кумба ч эрийн цээнд хүрнэ. Кумба өөрийн хүсэл мөрөөдлөө олохоор аюул эрсдэлээр дүүрэн аялалд гарах болно.


2. ICEMAN
Найруулагч: Лау Вин Чуон
Төрөл: Адал явдал,  Түүхэн
Хэл: Монгол дуу оруулалттай
Хэзээ: 5 сард
Энэхүү киноны үйл явдал нь Мин гүрэний үед өрнөнө. Ордоны нэгэн баатарыг хүн амнын хэрэг гүтгэж 3 ах дүүс нь түүний араас мөшгинө. Гэвч 4 баатар ямар нэгэн үл мэдэгдэх шалтгаанаар мөсөнд буулшилагдан хөлдөнө. Ингээд 400 жилийн дараа тэд гэсэж эхлэнэ. Гэвч орчин үед тэд хэрхэн байлдах бол ?


3. BRICK MANSIONS
Найруулагч: Камилл Деламарр
Төрөл: Адал явдал
Жүжигчид : Паул Валkер, Давид Белле
Хэл: Хадмал
Хэзээ: 5-р сард
Детройт хотын захирагч “Брик Мансион” нэртэй ядуусын хороололыг устгахыг хүсчээ. Энэхүү хороололыг хотын хамгийн хүчтэй гэм хэрэгтэн болох Трейман удирддаг. Залуу цагдаагийн ажилтан болох Лино түүнийг дарах хүсэлтэй. Трейман Лино залуугийн үерхэж байсан Лола бүсгүйг барицаалхад тагнуул хийж буй цагдаа Дамиантай нэгдэн Лолаг чөлөөлөхийг оролдоно.


4. TYG 2 – Хамгаалагч
Төрөл: Адал явдалт
Найруулагч: Прашиа Пинкав
Жүжигчид : Тони Жаа, Марресс Крумп
Хэл: Монгол дуу оруулалттай
Алдарт зодооны урлагийн мастер болох Тони Жаагийн хамгийн сүүлд тоглосон кино. Киноны гол дүр болох Хам залуу хүн амны хэрэгт гүтгэгдэж улмаар амьдардаг хотоосоо зугтахад хүрнэ. Амиа алдсан хүний хоёр охидууд Хам залуугаас өршөөгөө авах гэж түүний эрэлд гарна


5. 3 days to kill
Төрөл: Адал явдалт
Найруулагч: МСЖ
Жүжигчид : Кевин Костнер, Амбер Хэйрд
Хэл: Хадмал
Олон улсын тагнуулын ажилтан болох Этан Руннер тун удахгүй үхэхээ мэдснээр энэ киноны үйл явдал эхлэнэ. 10-аад жил уулзаагүй эхнэр охин хоёртойгоо уулзана. Урьдийн аюултай ажилаа орхиж гэр бүлтэйгээ харилцаагаа сайжруулахыг хүснэ. Түүнийг үхлээс аврах боломж гарч ирсэн ч тэрээр маш хүнд нууц даалгавар биелүүлэх шаардлагатай болно.


6. Kamasutra
Төрөл: Эр*тик, Хайр дурлал
Найруулагч: Рупеш Паул
Жүжигчид : Шейрлин Шопра
Хэл: Хадмал
Хэзээ: 6-р сард
Энэхүү киног дэлхийн алдарт эр*тик зохиол болох Камасутра бүтээлээс сэдэвлэсэн. Хэрхэн бие, оюун бодолдоо холбож хамгийн их таашаалыг авах тухай энэ киноноос та үзэх боломжтой.  Ханхүү, Афродит нарын дунд өрнөх гайхалтай энэ түүхийн тухай үйл явдал өрнөнө.