2014/04/01

Channing Tatum-ын Magic Mike киноны үргэлжлэл Magic Mike XXL нэртэй гарна

Бүсгүйчүүдийг байлдан дагуулахаар Channing Tatum-ын булчинлаг биеээр өгөөш хийж бүтсэн "Magic Mike" киноны дараагийн анги энэ намраас эхлэхээр яригдаж эхлээд байгаа. Харин найруулагч болон киноны нэрний талаар мэдээлэл гараагүй байсан юм. Өнгөрөгч баасан гарагт Magic Mike киноны дараагийн ангийн талаар гарсан шинэ мэдээлэлд найруулагчаар өмнөх ангийн нэгдүгээр туслах найруулагчаар ажиллаж байсан Gregory Jacobs ажиллахаар болж, киноны нэрийг Magic Mike XXL гэж тогдоод байгаа гэжээ.

2012 оны Magic Mike киног ердөө 7$ сая ам.долларын өртөгөөр бүтээн boxoffice-c 167$ сая ам.долларыг цуглуулсан байна.