2014/04/28

Box office: 20140428 The Other Woman

1. The Other Woman: Өнгөрөгч 7 хоногт: $24.7 сая, нийт: $24.7 сая
2. Captain America: The Winter Soldier: Өнгөрөгч 7 хоногт: $16 сая, нийт: $224.9 сая
3. Heaven Is for Real: Өнгөрөгч 7 хоногт: $13.8 сая, нийт: $51.9 сая
4. Rio 2: Өнгөрөгч 7 хоногт: $13.6 сая, нийт: $96.2 сая
5. Brick Mansions: Өнгөрөгч 7 хоногт: $9.6 сая, нийт: $9.6 сая

6. Transcendence: Өнгөрөгч 7 хоногт: $4.1 сая, нийт: $18.5 сая
7. The Quiet Ones: Өнгөрөгч 7 хоногт: $4 сая, нийт: $4 сая
8. Bears: Өнгөрөгч 7 хоногт: $3.6 сая, нийт: $11.2 сая
9. Divergent: Өнгөрөгч 7 хоногт: $3.6 сая, нийт: $139.5 сая
10. A Haunted House 2: Өнгөрөгч 7 хоногт: $3.3 сая, нийт: $14.2 сая

The Other Woman

Director: Nick Cassavetes
Stars: Cameron Diaz, Leslie Mann, Kate Upton
imdb: 6.4

Романтик инээдмийн The Other Woman кино нээлтээ хийсэн эхний өдрөө хойд америкийн box office-н эхний байранд бичигдлээ. Тус кинонд Carly (Cameron Diaz) бүсгүй найз залуугаа эхнэртэй байсанг нэг л өдөр мэдэх болно. Харин бүсгүйчүүд эцэст нь нэгдэж залуугийн мөрдлөгийг эхлүүлэх ажээ. 20th Century Fox,21th Century Fox кино компаниуд 40$ сая ам.доллар зарцуулан бүтээсэн The Other Woman инээдмийн кино одоогийн байдлаар 45$ сая ам.долларын орлого олоод байна.



Brick Mansions

Director: Camille Delamarre
Stars: Paul Walker, David Belle, RZA
imdb: 6.5

Жүжигчин Paul Walker-ийн осолд орохоос өмнө нь, сүүлчийн гол дүрийг нь бүтээсэн кино нь Франц Канадын кино уран бүтээлчдийн хамтран бүтээсэн адал явдалт Brick Mansions болж байна. Энэхүү кино нь 2004 онд бүтээгдсэн францийн District 13 киноны remake хувилбар болон бүтээгдсэн юм. Киноны нээлтийн тов жүжигчин Paul Walker-ийн үхэлтэй холбоотойгоор удаа дараа хойшлогдон энэ сарын 25-нд нээлтээ хийсэн нь энэ.
Brick Mansions киног Digital Content компани монголынхоо үзэгчдэд удахгүй хүргэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.



The Quiet Ones

Director: John Pogue
Stars: Jared Harris, Sam Claflin, Olivia Cooke
imdb: 5.7

The Quiet Ones аймшгийн киног 1970 онд Toronto хотноо хийгдсэн шуугианд парапсихологийн туршилтаас сэдэвлэн Британын Hammer Film Productions бүтээсэн байна. Кинонд их сургуулийн профиссор болон хэсэг оюутнууд нийлэн залуу эмэгтэйг харанхуй өрөөнд байлган туршилт хийсэн нь санаанд оромгүй аймшигт үр дүнтэй таарч буйг харуулах ажээ..



Bears

Director: Alastair Fothergill, Keith Scholey
Stars: John C. Reilly
imdb: 7.8

Disneynature-ийнхан ээлжит байгалийн тухайн бүрэн хэмжээний баримтат киногаа дэлгэлээ. Bears кино нь 2007 оны Earth, 2010 Оны Oceans, 2011 оны African Cats, 2012 Оны Chimpanzee киноны дараагийн кино болон гарч байгаа юм. Уламжлал ёсоор Дэлхийн өдрөөр буюу 4-р сарын 18-нд нээлтээ хийсэн байна. Bears киноны талаар дэлгэргүй мэдээллийг эндээс авна уу.