2014/04/25

Болдбаатар - Үнэний замд (Ус дээшээ урсдаг OST) +trailer

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улсад Азийн сангийн хэрэгжүүлж буй Ил тод байдал сайн засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд хийгдэж буй авлигын хор хөнөөлийг харуулсан онц сонирхолтой детектив "Ус Дээшээ Урсдаг" телевизийн 28 ангит уран сайхны киноны албан ёсны нээлт өнөөдөр 17 цагт Тэнгис кино театрт болно. Харин уг кино 4-р сарын 28-ны өдрөөс эхлэн NTV телевизээр өдөр бүр гарч эхлэх юм.

Кино уран бүтээлчид энэхүү кинондаа зориулан 2 дуу бүтээсэн бөгөөд эхний дуу болох "Үнэний замд" дууг хүргэж байна. Дууны үг аяыг Г.Ганга бичсэн жүжигчин Б.Болдбаатар дуулжээ. Мөн анхны trailer-г хүргэж байна.