2014/04/17

Ажеоши-г бүтээгчдийн ээлжит кино

2010 онд солонгосын кино театруудыг доргиосон "The Man from Nowhere" киноны найруулагч Lee Jeong-beom дахин нэг хит бүтээлээр үзэгчидтэйгээ эргэн уулзах гэж байна. Түүний шинэ бүтээлийн нэр "The Crying Man". Уг бүтээлийг холливүүдийн дэлгэцнээ 2007 онд гарсан Hitman кинотой төстэй гэж шүүмжлэгчид тааварлаж байгаа ч бүтээгчдийн зүгээс триллэр төрлийг тодотгосон хол илүү бүтээл болсон гэж мэдээллэж байгаа. Киноны гол дүрүүдэд дэлхийн 2-дугаар дайны тухай өгүүлдэг My Way киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Jang Dong-gun тогложээ.

Киноны үйл явдал мэргэжлийн алуурчин бай болсон бүсгүйдээ дурласнаар өрнөх юм байна.

Бүтээл ирэх 6-дугаар сард үзэгдэд  хүрнэ. Ингээд та бүхэнд киноны трайлэрийг хүргэе.