2014/04/04

Aardman Animation кино компанийн Shaun the Sheep the Movie киноны анхны teaser trailer

Aardman Animation кино компани өөрсдийн шилдэг бүтээлүүдийн нэг Wallace and Gromit франчайзаас төрөн гарсан Shaun the Sheep хүүхдийн цувралаа бүрэн хэмжээний кино болгон гаргах гэж байна. 2007 онд Британийн CBBC сувгаар анх гарч эхэлсэн энэхүү цуврал 7 минутын нийт 4 бүлэг 120 ангитай бөгөөд өдгөө дэлхийн 180 гаруй оронд гараад байна.

Хүүхэд, эцэг эхчүүдээс сайн үнэлгээ авсан энэ амжилттай бүтээлээ Aardman Animation кино компани ирэх 2015 оны 3-р сарын 20-д өргөн дэлгэцнээ харуулахаар болсон байна. Ингээд Shaun the Sheep the Movie киноны анхны teaser trailer-г сонирхоцгооё.