2014/03/19

"Үргээлэг" МУСК бүтээгдэж байна (+Зураг авалтын зургууд)

Prime Pictures, A Group, Black Zebra хамтран "Үргээлэг" нэртэй уран сайхны кино бүтээж байна. Киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж, зохиолчоор Ж.Сэнгэдорж болон А.Баттүшиг нар ажиллаж байна. Гол дүрүүдэд Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа гэсэн чадварлаг жүжигчдийн баг тогложээ. Үргээлэг киноны зураг авалт дууссан бөгөөд зураг авалтыг зарим хэсгийг Хятад улсад хийсэн. Тус киног ирэх 4-р сард үзэгчдэд хүргэх төвөлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Баттай бус мэдээллээр "Үргээлэг" кинонд монголын нийгэмд тулгамдаж буй асуудлууд болон монголд ажиллаж амьдарч буй хятад иргэдийн тухай өгүүлэх гэнэ.


Баруун гар талаас: Жүжигчин Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, Б.Амарсайхан
 


Баруун гар талаас: Найруулагч Ж.Сэнгэдорж, зураглаач О.Базаррагчаа, 2-р найруулагч А.Баттүшиг


Үргээлэг МУСКиноны зураг авалтын баг