2014/03/28

"Цахлай нисэх гэж төрдөг" олон ангит кино trailer

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулах, тэмцлийг эрчимжүүлэх, шинэ хөтөлбөр боловсруулах" чиглэл бүхий зарлигийг дэмжин, МУ-ын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр "Мансуурлын эсрэг нэгдэцгээе!" төслийн хүрээнд ГЕГ, ТЕГ, ШШГЕГ, БШУЯ, ССАЖЯ, ЭМЯ зэрэг байгууллагуудтай хамтран, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг төр засгийн бодлогыг олон нийтэд хүргэх, хууль эрх зүйн болон эрүүл мэндийн боловролыг олгох зорилготой "Цахлай нисэх гэж төрдөг" телевизийн 40 ангит уран сайхны киног "Мюзик Холл" продакшн, "Долоон бурхан" студитай хамтран бүтээжээ.

"Цахлай нисэх гэж төрдөг" олон ангит киноны зохиол найруулга дээр О. Сарангуа, продюсераар Г. Батнягт ажилласан байна. Дүрүүдэд Ц.Төмөрбаатар Төрийн соёрхолт МУГЖ, Ш.Дэлгэржаргал МУГЖ, Ж.Сүххуяг МУГЖ, Д.Цэрэндарьзав МУГЖ, Ш.Цэцэг МУГЖ, Н.Мягмар МУГЖ, Б.Эрдэнэцэцэг МУСТА нар тогложээ.