2014/03/26

Кино trailer-ийн түүх

FilmmakerIQ-с кино trailer-ийн үүсэл хөгжлийн талаар 15 минутын видео хийсэн байна. Movie trailer гэж юу болох, кино орлогоо өсгөхийн тулд ямар арга замаар trailer-аа хийдэг талаар товч тодорхой тайлбарласан байна. 

Монголын уран бүтээлчдийн хувьд Trailer-аасаа илүү хүний хэлсэн үгийг гаргах нь ихэссэн анзаарагдаж байгаа. Энэ нь монголчууд бидний хувь хүний үзэл бодлын цаад доройтлын шинж гэж ойлгож байна. Учир нь бид өөрсдийн ухаанаар шийдвэр гаргах бус хүний хэлсэн үгээр шийдвэр гаргадаг болсонг эндээс бэлээхэн харж болно. Тиймээс цаашид аливаа киног өөрсдийн сонголтоор үзэж байхыг зөвлөж байна. Ингэвэл монголын кино уран бүтээлчид маань trailer-г trailer утгаар нь хийж эхлэх бизээ.