2014/03/28

Teenage Mutant Ninja Turtles киноны анхны teaser trailer цацагдлаа

Paramount Pictures кино компанийн бүтээл, Jonathan Liebesman-ийн (Battle: LA киног найруулсан) найруулга Teenage Mutant Ninja Turtles киноны анхны teaser trailer цацагдлаа. Энэхүү кино нь 1990 оноос кино болж гарах болсон Teenage Mutant Ninja Turtles франчайзийн дахин хийсэн хувилбар болон гарч байгаа юм. Кинонд  Megan Fox, Pete Ploszek, Noel Fisher, Jeremy Howard, Alan Ritchson, Danny Woodburn, William Fichtner, Will Arnett Whoopi Goldberg нар оролцжээ.

Teenage Mutant Ninja Turtles киноны продюсинг ажил дээр Nickelodeon Movies болон найруулагч Michael Bay-ийн Platinum Dunes компани ажиллаж байна. Кино ирэх 8-р сарын 8-нд дэлгэцнээ гарна.