2014/03/18

Sony Animation кино компани Genndy Tartakovsky нар Can You Imagine анимешн бүтээж байна

Sony Animation кино компани Genndy Tartakovsky гэх "алтан загас" шүүрдсэнээ тийм ч яаран тавихгүй бололтой. Найруулагч Genndy Tartakovsky-г Cartoon network-аас амжилттай төрсөн франчайзууд болох Dexter's Laboratory, Samurai Jack картоонуудыг бүтээсэн гэдгээр нь таних юм. 2011 онд тэрээр Sony Animation кино компани хамтран Hotel Transylvania анимешныг амжилттай гаргасан. Одоо тэрээр Popeye киноны ажил дээр ажиллаж байгаа.

Мөн албан ёсоор баталгаажаагүй байгаа ч Hotel Transylvania 2 анимешн дээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгвэл Sony Animation болон Genndy Tartakovsky-ийн хамтарсан бас нэгэн анимешны эхлэл кино сонирхогчдод хүрч байна. Нэгэн хөвгүүний гайхамшигт төсөөллийн аялалын талаар өгүүлэх Can You Imagine анимешныг тэд бүтээж байгаагаа илэрхийлж анхны зургаа дэлгэсэн байна. Уг анимешны зохиол, найруулга дээр Genndy Tartakovsky, продюсераар Michelle Murdocca ажиллаж байгаа гэнэ.

Can You Imagine анимешны concept art зураг