2014/03/11

Short film: Almost Home (DreamWorks Animation-ний 2014 оны шинэ анимешны өмнөтгөл)

DreamWorks Animation кино компани 2014 оны 11-р сарын 26-нд буюу талархлын баярын өдрөөр өөрсдийн шинэ анимешнаа үзэгчдэд хүргэнэ. Зохиолч Adam Rex-ийн The True Meaning of Smekday гэх хүүхдийн номноос сэдэвлэн бүтээж буй Home нэртэй энэхүү анимешнд  Jim Parsons, Rihanna, Jennifer Lopez, Steve Martin нар дуу оруулж найруулагчаар нь 1998 онд Antz анимешинг найруулж байсан Tim Johnson ажиллаж байна.

DreamWorks Animation-ий 30 дахь бүрэн хэмжээний анимешн болж гарч байгаа Home анимешны өмнөтгөл болгон Almost Home богино хэмжээний анимешинг гаргасанг хүргэж байна.