2014/03/25

Prometheus 2 кино 2016 онд гарна

Alien-ы загамлайсан эцэг Ridley Scott өөрийн 2012 онд бүтээсэн Prometheus киноны үргэлжлэлийг хийнэ гэдгээ кино гарсаны дараахан мэдэгдэж байсан. Тэгвэл 20th Century Fox болон Ridley Scott нар Prometheus киноныхаа дараагийн ангийг ирэх 2016 онд гаргах болсоноо албан ёсоор мэдэгдлээ. Зохиол дээр Green Lantern киноны зохиол дээр ажилласан Michael Green ажиллахаар болсон байна.

Киноны нэрийг албан ёсоор өгөөгүй байгаа ч төслийг Prometheus 2 гэж нэрлээд явж байгаа ажээ.