2014/03/19

Pixar-ийн сүпер хит The Incredibles анимешны үргэлжлэл The Incredibles 2 бүтээгдэхээр боллоо

Pixar-ийн сүпер хит бүтээлүүд болох The Incredibles, Finding Nemo гэсэн анимешнуудаа тэд төгс бүтээл болсон, хэцээ ч үргэлжлэлийг нь хийхгүй гэж хэлж байсан нь саяхан. Гэтэл 2012 онд Finding Nemo -ийн дараагийн ангийг хөгжүүлж байгаагаа зарлаж уг анимешны фенүүдийг айх, гайхах байдалд оруулсан. Энэхүү анги 2016 онд Finding Dory нэртэйгээр гарна. Тэгвэл The Incredibles анимешны фенүүд мөн энэ мэдрэмжийг мэдрэхээр боллоо. Disney-ийн захирал Bob Iger хэлэхдээ The Incredibles анимешныг бүтээгч Brad Bird уг анимешны дараагийн анги The Incredibles 2 -ийн зохиолыг бичиж байгаа гэсэн байна. Мөн тэрээр хэлэхдээ Pixar-ийнхан Cars-ийн бас нэгэн анги дээр ажиллаж байгаа гэжээ.

Brad Bird-ийн хувьд тэрээр одоо Tomorrowland кинонд дээр ажиллаж байгаа бөгөөд энэ кино 2015 оны 5 сард бэлэн болох юм. Тэгэхлээр The Incredibles 2-ийн дэлгэцнээ гарах хугацаа нэлээд хойшлогдох нь лавтай. Ямартай ч 2018 оноос наашгүй гэж таамаглаж байна.