2014/03/24

Өргөө кино театр IMAX-ийг монголд нэвтрүүлнэ

Дэлхийн кино технологийн томоохон шийдэл IMAX кино театр монголд тун удахгүй байгуулагдахаар болсон сайхан мэдээг дуулгаж байна. Ингэснээр кино сонирхогчдийн хувьд киноны үйл явдал, өрнөл, өнгө дүрсийг илүү бодитоор мэдрэх боломжтой болж байгаа юм. Энэхүү боломжийг Өргөө кино театр бидэнд олгох гэж байна. Канадын Торонтод байрлах IMAX Corporation нь New Tour Safaris компанитай хамтран Өргөө кино театрт IMAX кино театр байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Ингэснээр Монгол усл IMAX нэвтрүүлж буй 58 дахь улс болон бүртгэгдэж байгаа ажээ. Өргөө кино театр одоогоор 7 дэлгэцтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ойрын 5 жилийн дотор 10 болгон өргөтгөхөөр төлөвлөсөн байна. Уг төлөвлөгөөнд хоёр IMAX театр мөн багтаж байгаа юм.

IMAX-ийн талаар товч ойлголтыг эндээс үзнэ үү.