2014/03/31

Frozen анимешн бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон анимешн боллоо

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Disney-ийн Frozen анимешн дэлхийн кино захзээлээс олсон орлого нь 1$ тэрбум ам.долларт хүрч бүх цаг үеийн хамгийн их орлого олсон анимешнаар тодорлоо. Мөн бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино жагсаалтын эхний 10т бичигдэж эхэллээ. Frozen анимешн нь хойд америкийн дотоодын кино зах зээлээс 398.4$ сая ам.долларыг, олон улсын boxoffice-с 674$ сая ам.долларыг олсон байна. Өмнө нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой анимешнаар The Lion King анимешн нэрлэгдэж байсан юм.

Мөн Frozen анимешн нь Walt Disney Animation Studios-ийн анхны 1$ тэрбум ам.доллар давсан орлоготой кино нь болж байгаа ажээ.