2014/03/18

Charlie Brown, Snoopy нарын Peanuts киноны анхны trailer-г хүргэж байна

Өглөөхөн бид алдарт Charlie Brown өргөн дэлгэцнээ эргэн ирж байгаа талаарх анхны төрхийг танилцуулсан. Тэгвэл саяхан 20th Century Fox Animation болон Blue Sky Studios кино компани анхныхаа teaser trailer-г гаргасан байна. Trailer-с харахад тэд 3D дүрслэл болон CG-г ашиглан Charlie Brown-г илэрхийлдэг 2D дүрслэлийн элементүүдийг хэвээр хадгалан 2D элемент болон 3D-г тун чадварлаг хослуулан харуулсан байна.

Peanuts кино ирэх 2015 оны 11-р сарын 6-д дэлгэцнээ гарна.