2014/03/18

Charlie Brown, Snoopy нар өргөн дэлгэцнээ 2015 онд (+Анхны төрх)

Алдарт Charlie Brown болон түүний Snoopy нохой өргөн дэлгэцнээ эргэн ирэхээр болжээ. 20th Century Fox Animation болон Blue Sky Studios хамтран Peanuts киног ирэх 2015 онд дэлгэцнээ гаргахаар болсон байна.


Charlie Brown анх төрсний 65 жилийн ой, телевизийн цуврал болж гарсны 50 жилийн ойг тохиолдуулан гарах энэхүү кинонд Charlie Brown-г бүтээгч  Charles M. Schulz-ийн хүү Craig Schulz ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм. Кино зохиолыг Craig Schulz болон түүний хүү Bryan Schulz (Charles M. Schulz-ийн ач) нар хамтран бичжээ. Найруулагчаар 2008 оны Dr. Seuss' Horton Hears a Who!, 2012 оны Ice Age: Continental Drift анимешнуудад хамтран найруулагчаар ажилласан Steve Martino ажиллаж байна.


Blue Sky Studios хэдхэн цагийн өмнө Peanuts киноны анхны зургийг дэлгэсэн нь Charlie Brown-ны фенүүдийн ярианы сэдэв болоод байна.