2014/03/26

Cartoon Network суваг Tom and Jerry -ийн шинэ ангиудыг үзүүлнэ (+trailer)

90-ээд оны сүүлээр амжилттай явж байсан Cartoon Network сувгийг тухайн үеийн үзэгчид өнөөдөр "үхсэн" гэж хэлж байгаа. Учир нь тухайн үед "Dexter's Laboratory", "Johnny Bravo", "Sheep in the Big City","Ed,Edd N' Eddy", "Cow and Chicken" гээд чанартай cartoon-ууд гардаг байлаа. Өдгөө уг суваг хэтэрхий хэрций, өгүүлэмжгүй шоугаар дүүрчээд байгаа юм. Харин уг сувагт хуучны үлдсэн ганц шоу нь 1940 оноос үргэлжлэн гарч буй Tom and Jerry шоу.

Тэгвэл Warner Bros Pictures болон Cartoon Network хамтран энэ оны 4-р сараас эхлэн Tom and Jerry шоуны шинэ ангиудыг HD-р үзэгчдэд хүргэхээр зэхээд байгаа юм байна.