2014/03/10

Captain America: The Winter Soldier киноны poster-ууд

Ирэх пүрэв гарагт буюу 2014 оны 3-р сарын 13-нд албан ёсны нээлийн ажиллагаагаа эхлүүлэх Captain America: The Winter Soldier киноны poster-уудыг хүргэж байна. Marvel Comic-ийн сүпер баатрын дүр болох Ахмад Америкийн тухай өгүүлэх 2011 оны Captain America: The First Avenger киноны үргэлжлэл анги болгон гаргаж байгаа энэхүү анги нь Marvel Cinematic Universe-ийн 8 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болон гарч байна.

Киноны найруулагчаар өмнөх ангийг мөн найруулсан Joe Johnston, зохиолчоор  Christopher Markus, Stephen McFeely нар ажилласан. Гол дүрд  Chris Evans, Scarlett Johansson, Sebastian Stan нар тоглож, дүрүүдэд Anthony Mackie, Cobie Smulders, Frank Grillo, Emily VanCamp, Hayley Atwell, Robert Redford, Samuel L. Jackson нар оролцжээ.