2014/03/07

Black Widow-ийн бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээгдэнэ

Marvel Studio-ийн ерөнхийлөгч Kevin Feige өнгөрсөн жил Marvel кино компани Black Widow-ийн бүрэн хэмжээний уран сайхны киног сонирхож байгаа гэж хэлж байсан. Black Widow-ийн дүр анх Iron Man 2 кинонд дээр гарч ирсэн бөгөөд жүжигчин Scarlett Johansson түүний дүрийг олонд таниулж чадсан юм. Улмаар The Avengers кинонд түүний дүр улам баттай болсон бол удахгүй гарах Captain America: The Winter Soldier кинонд бүр илүү дүрслэгдэхээр болоод байгаа билээ. Үүгээр зогсохгүй шинээр бүтээгдэх Avengers: Age of Ultron кинонд Black Widow дүр түлхүү гарахаар төлөвлөгдөж байгаа.


Саяхан Kevin Feige нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Black Widow-ийн кино хөгжүүлэлт хийгдэж байгаа талаар дурдаад 
- 3-р сарын сүүлээр бид дараагийн Avengers киноныхаа ажлыг эхлүүлнэ. Энд Widow-ийн хэсэг томоохон орно. Бид эндээс болон түүний өмнөх түүхээс яаж кино хийх талаараа суралцах болно. гэжээ