2014/03/05

86 дахь удаагийн Academy Awards дээр Пицца хүргэсэн залуу 1000$ долларын tip авчээ

Өнгөрөгч Ням гарагт буюу монголын цагаар Даваа гарагийн өглөө болсон 86 дахь удаагийн Academy Awards наадмын үеээр хөтлөгч Ellen пицца захиалж олныг хөгжөөгөөд авсан. Ихэнх хүмүүсийн хувьд пицца хүргэгч залууг жүжигчин гэж төсөөлсөн байж болох юм. Тэгвэл А зэрэглэлийн оддын дунд гарч ирсэн хэний ч танихгүй, улаан малгайтай, пицца хүргэгч залууг Edgar Martirosyan гэдэг ажээ. Түүнийг ямар нэгэн төлөвлөгөөний дагуу дуудаагүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан Big Mama’s and Papa’s Pizzeria газрын хүргэгч залуу тусгай үйлчилгээний дуудлага аван ирсэн нь энэ ажээ.

Энэ талаар Academy Awards наадмын продюсер Craig Zadan хэлэхдээ:
"Ellen пицца захиалах тухай бидэнд хэлэхэд бид жүжигчин тоглуулъя гэж хэлсэн. Гэвч тэрээр ямарч жүжигчин хөлслөхгүй. Би жинхэнэ пицца хүргэгчийг хүсэж байна. Тэр Academy Awards-ын тайзан дээр гарч ирж байгаагаа мэдэх ёсгүй гэсэн"
гэжээ. Ямартай ч Ellen хүссэндээ хүрч олныг алмайруулж чадлаа.

Дараа нь Ellen өөрийн The Ellen Show -даа Edgar Martirosyan оролцуулж түүнд тухайн үед цуглуулсан 600$ болон өөрийн зүгээс өгч буй 400$-г цайны мөнгө болгон өгсөн байна.