2014/02/11

"Wolf Totem" киноны жүжигчин Р.Анхнямын анхны төрх

Хятадын зохиолч Jiang Rong-ы Чонон Сүлд (Wolf totem) романаарТөвдөд өнгөрүүлсэн долоон жил (Seven Years in Tibet), Дайсны аман дээр (Enemy at the Gates), Two Brothers зэрэг сонирхолтой киногоор бидэнд танил болсон hollywood-ийн найруулагч Jean-Jacques Annaud кино бүтээж байна. 2009 оноос хойш яригдаж эхэлсэн энэхүү төсөл өдгөө зураг авалтуудаа өвөр монголд аваад дуусч байгаа. Харин киноны тусгай эффектийг "The Lord of the Rings" киноны эффектийг хийсэн Weta-ийнхан хийхээр болсон.

Өнгөрөгч 2012 онд Монголоос дүрийн сонгон шалгаруулалт хийж жүжигчин Р.Анхнямыг тус кинонд дүр бүтээхээр сонгосон. л Харин өнөөдөр жүжигчин Р.Анхнямын "Wolf totem" кинонд анхны төрх бүхий зураг онлайнд дэлгэгдсэнг хүргэж байна.
"Wolf totem" кино 2015 оны 2-р сарын 4-нд дэлгэцнээ гарахаар товлогдсон байна.