2014/02/05

Үхэл амьдралын заагт МУСК албан ёсны trailer, poster

Оргил кино студийн бүтээл "Үхэл амьдралын заагт" уран сайхны кино өнгөрөгч 1-р сард нээлтээ хийсэн билээ. Монгол эрийн сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, амь өрссөн тэмцлийг уран сайхны аргаар тод томруун харуулсан уянгын драм төрлийн энэхүү киноны найруулагчаар МУГЖ Н.Нэргүйбаатар, зохиолчоор До.Цэнджав, продюсераар Г.Бат-Эрдэнэ, Ц.Амгалан нар ажилласан байна. Гол дүрүүдэд Н.Аззаяа, Б.Эрдэнэбилэг, Б.Бямбацогт нар тогложээ.

Энэхүү киног өнгөрөгч оны өвөл Өмнөговь аймгийн Номгон сумын иргэн Ц.Түмэндэлгэр идэр есийн хүйтэнд мотоциклоосоо унаж бэртэн 7 өдөр 6 шөнө үхэл амьдралтай тэмцэж, аймгийн төв рүүгээ мөлхсөөр амьд гарч байсан бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.