2014/02/13

Transformers: Age of Extinction киноны анхны сурталчилгаа trailer

АНУ-н үндэсний хөлбөмбөгийн 48 дахь удаагийн тэмцээн (Super Bowl) өнгөрөгч 7 хоногт болж өнгөрлөө. Уг тэмцээнийг маш олон хүн сонирхон үздэг учраас томоохон брэндүүд болон шинээр гаргах гэж бүй томоохон кинонууд уг тэмцээний дундуур сурталчилгаагаа гаргах нь их. ҮҮний нэгэн адилаар ирэх 6-р сарын 27-нд нээлтээ хийх Transformers: Age of Extinction кино өөрсдийн анхны сурталчилгаагаа энэ тэмцээний үеээр цацсан юм.

Найруулагч Michael Bay-ийн бүтээж буй Transformers: Age of Extinction кино нь Transformers франчайзийн 4 дэх анги болон гарах юм. Тэгвэл 48 дахь удаагийн Super Bowl тэмцээний дундуур цацагдсан сурталчилгаанд энэ удаагийн ангид онцолч буй Dinobot-уудын төрх гарсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Transformers: Age of Extinction кинонд Mark Wahlberg, Nicola Peltz, Jack Reynor нар гол дүр бүтээж байна.