2014/02/26

The Amazing Spider-Man киноны шинэ ангийг жил бүр гаргахаар төлөвлөв

Marvel кино компаниас Spider-Man киног дахин бүтээж гаргасан The Amazing Spider-Man кино өнгөрөгч 2012 онд үзэгчдэд хүрсэн. Ойролцоогоор 200$ сая гаруй ам.доллараар бүтээгдсэн уг кино нийт 752$ ам.долларыг олсон байна. Уг киноны үргэлжлэл анги энэ оны 5-р сарын 2-нд нээлтээ хийнэ. The Amazing Spider-Man 2 киноны найруулагчаар мөн Marc Webb ажиллаж байна.

Шинэ анги гарч амжаагүй байхад Sony кино компани болон Marc Webb нар 3 дахь ангиа 2016 онд гаргахаар төлөвлөөд эхэллээ. Тэдний төлөвлөж байгаагаар бол Amazing Spider-Man франчайзийг хөгжүүлж жил бүр шинэ анги гаргахаар төлөвлөж байгаа бололтой. Уг төлөвлөгөөнд Spider-Man-ий ертөнцийнхөн болох Sinister Six болон Venom-г (Мөн Venom-р Alex Kurtzman кино хийхээр төлөвлөж байгаа ) хамруулах гэнэ.