2014/02/06

"Тэртээх ертөнцийн хөгжимчин" МУСК бүтээгдэж байна

"Тэртээх ертөнцийн хөгжимчин" уран сайхны кино бүтээгдэж байна. Тус киног Mongolian screen actors academy, Black Magic Studip, Aptitude joy бүтээж байгаа бөгөөд найруулагчаар Ц.Чинбат, продюсераар Т.Билэгжаргал ажиллаж байгаа юм байна. Гол дүрүүдэд УДЭТ-ын С.Болд-Эрдэнэ, жүжигчин Ч.Ундрал нар тогложээ.

Киног ирэх валентины өдрөөр бэлэн болгохоор төлөвлөсөн байна.