2014/02/04

Алсын удирдлага МУСК албан ёсны teaser, poster

Ази тивийн томоохон кино наадмын нэг болох Busan International Film Festival-аас найруулагч С.Бямбын "Remote Control" (Алсын удирдлага) кино "New Currents Award" (Шинэ урсгал) төрөлд тэргүүн байрын шагнал хүртсэн билээ. Мөн энэхүү кино Монголын Кино Урлагийн Зөвлөлийн 2013 оны шилдэг бүтээл шагнал (Best film award by Mongolian Film Council - 2013)-ийг хүртсэн юм. Тэгвэл энэхүү кино удахгүй монголын үзэгчдэд хүрэх гэж байна.


Алсын удирдлага киноны найруулагчаар С.Бямба, продюсераар Ц.Ариунаа ажилласан байна. Дүрүүдэд Э.Баасандорж, Н.Баярмаа, Ч.Ганбаатар, Б.Содбилэг, Б.Ёндонжамц нар тогложээ. Тус киноны талаар бусад мэдээллийг эндээс авна уу.