2014/02/26

Алсын Удирдлага МУСК шинэ trailer

18 дахь удаагийн Бусаны олон улсын наадамд Монгол улсаас гурван бүтээл албан ёсоор оролцож С.Бямбаа найруулагчын "Алсын Удирдлага" (Remote Control) бүрэн хэмжээний уран сайханы кино New Currents Award дээд шагналыг хүртсэн билээ. Тэгвэл энэхүү кино 2014 оны 2-р сарын 27-ноос эх орондоо Тэнгэс, Өргөө, Соёомбо кино театрын дэлгэцнээ нээлтээ хийх гэж байна.

"Алсын удирдлага" уран сайхны киноны гол дүрдүүдэд Э.Баасандорж, Н.Баярмаа, Ч.Ганбаатар, Б.Содбилэг, Б.Ёндонжамц нар тогложээ. Ингээд уг киноны албан ёсны трайлерыг хүргэж байна.