2014/02/11

Netflix компанийн Marco Polo цувралд Б.Амарсайхан тоглоно

Өнгөрөгч 1-р сарын 14-нд The Weinstein Co компанийн санхүүжилттайгаар Netflix компани 13-р зуунд төв азиар аяласан Marco Polo-ийн тухай цуврал кино бүтээхээ албан ёсоор зарласан. Одоогоор 9-н хэсэгтэй байхаар төлөвлөөд байгаа энэхүү киноны 1-р хэсгийг Joachim Ronning, Espen Sandber нар найруулахаар болсон байна. Киноны зураг авалтыг Малайз улсад Pinewood Studios компани хийх аж.

Сонирхуулахад жүжигчин Б.Амарсайхан Малайз улсад дүрийн сонгон шалгаруулалтанд оролцоод ирсэн бөгөөд тус олон ангит кинонд Ариг Бөхийн дүрийг бүтээхээр болсон байна.
Marco Polo кино 2014 оны сүүлээр Netflix-р гарч эхлэх юм.