2014/02/07

"Хязгааргүй" МУСК албан ёсны trailer

Nyamgavaa film production, Gerelt media group, Logicfilm production-ийн хамтын бүтээл, найруулагч И.Нямгаваагийн найруулага "Хязгааргүй" уран сайхны кино танилцуулгыг хүргэж байна. Тус киноны продюсераар М.Дорждэрэм ажиллаж кино зохиолыг С.Баярсайхан бичжээ. Тус кино зохиолыг С.Баярсайханы "Үнэний босго" жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Энэхүү жүжиг нь Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Улсын драмын эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулсан "Орчин үеийн жүжгийн зохиол"-ын уралдааны шилдэг бүтээлийн нэгээр шалгарч байсан ажээ.

GERELT MEDIA GROUP болон ХЯЗГААРГҮЙ... МУСК-ын нэг ангийн уран бүтээлчид. 2014.01.10-ны өдөр

"Хязгааргүй" киног кино урлагийн сургуулийн нэгэн төгсөлтийн уран бүтээлчид бүтээж байгаа бөгөөд гол дүрд У.Пүрэвжав, Н.Цэнд-Аюуш, М.Дорждэрэм нар тогложээ. Мөн Ц.Цэрэнболд, Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Ж.Дөлбадрах, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нар оролцсон байна.


"Хязгааргүй" уран сайхны кино ирэх 3-р сараас дэлгэцэнд гарах төлөвлөгөөтэй байна.
Жүжигчин /СТА/ Ц.Цэрэнболд, Ерөнхий найруулагч /УГЗ/ И.Нямгаваа
уран бүтээлчид /зураг авалт/ 2013 он 10-р сар