2014/02/28

Хязгааргүй МУСК шинэ poster

Nyamgavaa film production, Gerelt media group, Logicfilm production-ийн хамтын бүтээл "Хязгааргүй" уран сайхны кино ирэх 3-р сарын 7-нд дэлгэцнээ гарна. Найруулагчаар И.Нямгаваа, продюсераар М.Дорждэрэм ажилласан бол кино зохиолыг С.Баярсайхан бичсэн байна. Саяхан кино багийнхан бүтээсэн киногаа кино урлагийн томоохон төлөөлөгчдийн байлцуулан хяналтын үзвэр явуулж сайн үнэлгээ аваад байна.

Хязгааргүй гол дүрд У.Пүрэвжав, Н.Цэнд-Аюуш, М.Дорждэрэм нар тоглосон бөгөөд Ц.Цэрэнболд, Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Ж.Дөлбадрах, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Т.Пүрэвжаргал, Д.Ононгоо, Д.Баярням, С.Мөнхсаруул нар мөн оролцсон байна.