2014/02/12

Хязгааргүй МУСК Making the movie (+teaser poster)

Nyamgavaa film production, Gerelt media group, Logicfilm production-ийн хамтын бүтээл, найруулагч И.Нямгаваагийн найруулага "Хязгааргүй" уран сайхны кино ирэх 3-р сарын 7-нд дэлгэцнээ гарахаар товлогдсон байгаа. Багш шавийн бүрэлдэхүүнтэй бүтээгдсэн энэхүү киноны гол дүрд У.Пүрэвжав, Н.Цэнд-Аюуш, М.Дорждэрэм нар тогложээ.


Киног С.Баярсайханы "Үнэний босго" жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд тус киноны продюсераар М.Дорждэрэм ажиллаж байна. Ингээд "Хязгааргүй" уран сайхны киног хэрхэн бүтээсэн талаарх видео нэвтрүүлгийг хүргэж байна. Trailer-г эндээс үзнэ үү.