2014/02/28

Хадбаатар МУСК төсөл

Домогт их аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын амьдралын ээдрээ зөрчил, тэмцэл нөхөрлөлийн талаар намтарчилсан уран сайхны кино бүтээхээр төсөл эхлүүлээд байгаа юм байна. 

Тус киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж, Н.Наранбаатар, продюсерээр П.Даваажав, Б.Тогтохдэмбэрэл нар ажиллах юм. Харин кино зохиолыг Д.Энхболдбаатар бичих ажээ. Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг улсын уран бүтээлчидтэй хамтран бүтээх уг кино төслийн ерөнхий танилцуулгыг хүргэж байна.