2014/02/18

Guardians Of The Galaxy киноны шинэ зураг

Guardians Of The Galaxy киноны шинэ зураг USA Today-р дамжин дэлгэгдсэн байна. Marvel-ааc phase 2 хөтөлбөртөө багтаан гаргаж байгаа энэхүү киноны үйл явдал 90% сансарт өрнөнө гэж тэд мэдэгдэж байсан. Тиймээс кино тэр чигтээ CG байх нь ойлгомжтой. Үүнтэй холбоотойгоор анхны сансарын хөлгийнхөө зургийг дэлгэсэн байна. Мөн багийн бүрэлдэхүүнийг. Хэдийгээр кинонд тоглох жүжигчид тодорсон ч Guardians Of The Galaxy кинонд дүр бүтээж буй жүжигчдийн бүрэлдэхүүн кино сонирхогчдын дунд халуухан ярианы сэдэв байсаар байна.

Тус киноны найруулагчаар James Gunn ажиллаж байна. Дүрүүдэд Gamora (Zoe Saldana), Peter Quill (Chris Pratt), Rocket Raccoon (Bradley Cooper), Drax the Destroyer (Dave Bautista), Groot (Vin Diesel) нар тоглож байна. Кино 2014 оны 8-р сарын 1-нд нээлтээ хийнэ.
Gamora (Zoe Saldana), Rocket Raccoon (дууг Bradley Cooper), Peter Quill (Chris Pratt),  Groot (дууг Vin Diesel), Drax the Destroyer (Dave Bautista) тэд гараг эрхсийг хамгаалах Guardians Of The Galaxy баг.

Nova Corps-ийн газар нутаг Xandar-ийн дээгүүр хамгаалагчийн The Milano хөлөг.

9 настайгаасаа эхлэн сансарт гарсан "Guardians of the Galaxy"-ийн гол гишүүн Star-Lord Peter Quill. Түүний дүрд Chris Pratt