2014/02/26

Аймшигт Godzilla-ийн шинэ trailer

Японы Toho кино компанийн нүүр царай болсон Gozilla энэ удаад hollywood-д дахин мэндлээд байна. Legendary Pictures болон Warner Bros. Pictures кино компанийн хамтран бүтээж буй Godzilla шинжлэх ухааны уран зөгнөлт уг кинонд япон талаас Toho компани мөн оролцож байгаа.

Godzilla кинонд энэ цагийн үйл явдал дүрслэгдэж байгаагаараа онцлог. Хүн төрөлхтний химийн зэвсэгийн хор уршигийн улмаас Godzilla далайд бий болсоноор кино өрнөх юм. Нийт 160$ Сая ам.долларын төсөвтэй бүтээгдээд байгаа Godzilla киноны сурталчилгааны ажил эхлээд удаагүй байна. Өнгөрөгч мягмар гарагт кино компанийн зүгээс албан ёсны бүтэн шинэ trailer-аа цацлаа. Ингээд trailer-г хүргэж байна.


Godzilla киноны найруулагчаар Британы найруулагч Gareth Edwards ажиллаж, дүрүүдэд Aaron Taylor-Johnson, Elizabeth Olsen, Bryan Cranston, Juliette Binoche, David Strathairn, Sally Hawkins, Ken Watanabe нар тогложээ. Кино ирэх 5-р сарын 16-нд нээлтээ хийнэ.